Булган аймаг 2022 оныг аялал жуулчлалын жил болгон зарлалаа

Булган аймаг 2021 оныг “АЯЛЛЫН ХОГ ХАЯГДАЛГҮЙ АЙМАГ” болгон зарлаж байсан бол энэ жил “НОГООН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖСЭН, БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ” болгон зарлаж байгааг “VISIT BULGAN-2022” форумын үеэр хэллээ.


“Булган аймгийн хувьд 2021 онд дотоодын жуулчдын зам дагуу отоглох цэгүүдийг байгуулж, аяллын маршрут бүхий алс газруудад үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлэн, томоохон суурин газруудад хог ангилан ялгах зориулалтын савнууд байрлуулах зэрэг ажлыг зохион байгуулсан.
Тэгвэл 2022 оны хувьд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, амралт жуулчны баазууд, зам дагуу үйл ажиллагаа явуулж буй зоогийн газар, худалдааны цэгүүдээ бодлогоор дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ форумын нээлтийн үеэр хэлсэн юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …