Завхан аймаг спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулна

Завхан аймгийн Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын хурал энэ сарын 10-ны өдөр боллоо.

  Хурлаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал болон бусад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн юм.

Хурлаар:

            Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх

            Олон нийтийг хамарсан соёл, урлагийн болон хурал, цуглааны үйл ажиллагаа зохион байгуулахдаа заал, танхимын дүүргэлтийг 1/3 байлгаж, оролцогчдод нь дархлаажуулалтын 3 дугаар тунд хамрагдсан байх шаардлагыг тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх

           Төрийн байгууллагууд цагаан сарын баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрүүдийг гаргалаа.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …