Нийслэл, дүүргийн удирдлагууд агаарын бохирдол ихэссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн зарим сайжруулсан түлш борлуулалтын цэгт ажиллаж, зарим иргэдтэй уулзаж сайжруулсан түлштэй холбогдуулан санал бодлоо солилцлоо.
Сайжруулсан түлш борлуулж буй цэгүүдийн борлуулагчдын хэлж буйгаар 2022 онд борлуулагдаж байгаа сайжруулсан түлшний хувьд өмнөх үеийнхээс чийг их, нойтон, тортогтой учраас чанар нь муудаж утаа их гарах, хурдан дуусах зэрэг асуудлуудыг хэлж байлаа.
Иргэдийн хувьд сайжруулсан түлшийг өмнөхөөсөө их авч түлж, давхар түүхий нүүрс түлэх зэрэг асуудал байхгүй. Зөвхөн энэ жил борлуулагдаж байгаа сайжруулсан түлш өмнөх үеэс чанар муу байгаа талаар хэллээ.
Нийслэл, дүүргийн удирдлагуудын зүгээс гэр хорооллын бүсэд түүхий нүүрс тулж буй эсэх талаар шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтарч явуулсан. Үүний үр дүнд гэр хорооллын бүсэд амьдардаг иргэд түүхий нүүрс түлдэггүй, сайжруулсан түлш түлдэг гэх судалгаа гарсан. Үүнтэй холбоотойгоор Таван толгой түлш компанийн түлш үйлдвэрлэлийн технологийг судалж, шийдвэрлэх шаардлагатай талаар зөвлөсөн юм.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс түлдэг, эсхүл сайжруулсан түлш өмнөх үеэс их хэмжээгээр түлсэн зүйлс байхгүй бөгөөд дүүргийн товчоогоор түүхий нүүрс холбогдох хориглосон зүйлс ороогүй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …