ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 14-ны байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2010 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1454 нь нийслэлд, 531 нь орон нутагт, 25 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.
Хоногт гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2009 болсон байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5889 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 22221 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 1692 нь хөнгөн, 3450 нь хүндэвтэр, 712 нь хүнд, 35 нь нэн хүнд өвчилсөн иргэд байна.
Үүнээс эмнэлэгт 867 хүүхэд, 487 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.