Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр Э.Батхүү сонгогдлоо

Монголын сайтуудын холбооны нэгдсэн VI чуулган өчигдөр (2021.01.17) боллоо.

Энэ удаагийн чуулганд Монголын сайтын холбоонд бүртгэлтэй 89 сайтын төлөөлөл оролцох ёстойгоос 81 сайт мандатын эрхээ авч оролцсон байна.

Удирдах зөвлөлийн гишүүнд 32 төлөөлөгч нэр дэвшсэнээс дараах 15 төлөөлөгч олонхийн саналаар сонгогджээ. 

Шинээр сонгогдсон УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН гишүүд

  1. Ц.Мөнхбаатар, Ugluu.mn
  2. Б.Цоожчулуунцэцэг, Shudarga.mn
  3. Э.Батхүү, Dorgio.mn
  4. С.Хоролгарав, Nuuts.mn
  5. П.Энхжаргал, Word.mn
  6. Э.Цэнд-Аюуш, Urlag.mn
  7. М.Гал-Арив, Sonin.mn
  8. Х.Доржпалам, Zindaa.mn
  9. Э.Цогбадрал, Ardchilal.mn
  10. Н.Энхцэцэг, Shilen.mn
  11. С.Батсүх, Barilga.mn
  12. Г.Нандин-Эрдэнэ, Mass.mn
  13. Ж.Цэсэн, Turleg.mn
  14. Д.Пүрэвзана, Today.mn
  15. Я.Баярбаатар, DNN.mn

Удирдах зөвлөл үргэлжлүүлэн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр гишүүдийн 100 хувийн саналаар Dorgio.mn сайтын захирал Э.Батхүү сонгогдож, Монголын сайтын холбооны тав дахь ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг түүнд тамгаа шилжүүлэн өглөө.

Э.Батхүү нь Монголын сайтын холбоонд 2012 оноос хойш холбооны удирдлагын үүрэг хүлээж, Хяналтын зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Тэргүүн дэд  ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг тус тус хашиж байсан юм. 

Мөн шинээр сонгогдсон ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН гишүүдээр:

1.Bestnews.mn Насанжаргал

2.Dardas.mn Б.Өнөртогтох

3.Peoplenews.mn С.Бэлэгмаа

4.Newsmongolia.mn Г.Нянтайсанжаа

5.Etoim.mn Э.Соёлбат

6.Todotgol.mn М.Базарраднаа

7.Newscafe.mn Ж.Отгонмягмар нар сонгогдлоо.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …