Ор зохицуулалтын баг халдвараар өвчилсөн иргэдийг эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Эрүүл мэндийн яаманд ажиллаж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр мөн ор зохицуулалтын багийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ор зохицуулалтын баг нь коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эрэмбэлэн ангилж, нийслэлийн хүрээний эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна.

Мөн Ковидын нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагаатай танилцаж, 119 болон 77330404 дугаарын утсанд хандаж байгаа иргэдэд эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдээс ирүүлж байгаа санал, хүсэлтийг холбогдох шатны байгууллагуудаар шийдвэрлүүлэн ажиллаж байгаа юм гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …