Дархан-Уул аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлалаа

Олон нийтийн үйл ажиллагаанаас хамааралтай ковид-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос олон нийтийг хамруулсан аливаа үйл ажиллагаа /хурал зөвлөгөөн, соёл урлагийн үйл ажиллагаа, уралдаан, тэмцээн, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ой, аялал зугаалга, хүлээн авалт, цайллага, хурим найр, нийтийн золголт/-ыг түр хугацаагаар хязгаарлав.

-Сүм хийдийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ.

-0-5 насны хүүхэдтэй эцэг, эх гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг бүх шатны төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөв.

-ААНБ-уудын бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт байхгүй.

-Хот хоорондын замын хөдөлгөөнд хязгаарлалт тавиагүй болно.

Дархан Уул аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэр, чиглэлийг мөрдлөг болгоогүй, шийдвэр зөрчсөн аж ахуйн нэгж байгууллага, хувь иргэдтэй холбоотой мэдээллийг Шуурхай штабын 7037-0119 дугаарт авна гэж Дархан Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …