Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний гол зорилго нь явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулах.
2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6 хувь нь явган зорчигч байгаагаас Нийслэлд 72 буюу 55.8 хувь, орон нутагт 57 буюу 44.2 хувийг эзэлж байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 буюу 44.2 хувь явган зорчигчоос Нийслэлд 875 буюу 79.1 хувь, орон нутагт 220 буюу 20.1 хувийг эзэлж байна.
Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан 3 хүн тутмын 1, гэмтсэн 5 хүн тутмын 1 нь явган зорчигч байгааг харуулж байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9134 хүн гэмтсэн байна. Нас барсан хүний 55.8 нийслэлд, 44.2 хувь нь орон нутагт, гэмтсэн хүний 86.9 хувь нийслэлд, 13.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Явган зорчигчийн өмссөн хувцасны өнгө автомашины гэрэлд харагдах зай:
хар өнгийн хувцастай бол 17 метр бага,
хөх өнгийн хувцастай 17 метр,
улаан өнгийн хувцастай 24 метр,
шар өнгийн хувцастай 37 метр,
цагаан өнгийн хувцастай 55 метр,
гэрэл ойлгогч хантаазтай бол 130-150 метр тус тус харагддаг байна.