Сангийн яамны ТНБД-аар Ж.Ганбатыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Жигжидийн Ганбатыг томиллоо.

Ж.Ганбатын намтар:

БОЛОВСРОЛ

1991-1995 онд МУИС-Эдийн засгийн сургуулийг Санхүүч, эдийн засагч мэргэжлээр бакалавр

2001-2003 онд АНУ-Колорадогийн Их Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр магистр

АЖЛЫН ТУРШЛАГА

1995-2006 онд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн сангийн газар, Эдийн засгийн бодлогын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

2006-2012 он, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга

2012-2022 он, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга

2022 оны 1 дүгээр сарын 19-ны өдрөөс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Төрийн албанд тасралтгүй 27 жил, Сангийн яаманд 27 жил ажилласан туршлагатай.

Шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн даргад Сангийн сайд Б.Жавхлан болон яамны удирдлагууд баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …