Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна

Таван толгой түлш ХХК-аас өдөр тутамд 3500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна. Таван толгой түлш ХХК-ийн  Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Таван толгой түлш ХХК-ийн зүгээс хэрэглэгчдээс ирсэн 5100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар манай компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19500 тонн түлшний нөөцтэй байна” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногт 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байна. Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулж ирэхээр завдаж буй тохиолдол гарсаар байгааг шалгаж, тодруулах үүргийг Хотын даргын зүгээс холбогдох албаныханд өглөө.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …