Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян тав дахь өдрөө өрнөж байна.
Энэ өдөр улсын хэмжээнд 3304 иргэн 85 заал, 13 клуб, 15 танхим, хоёр соёлын төв, нэг усан бассейнаар үнэгүй үйлчлүүлэн дасгал хөдөлгөөнд нэгдлээ.
Орон нутгаас Говь-Алтай аймаг, дүүргүүдээс Сонгинохайрханы иргэд хамгийн идэвхтэй байна. Өнөөдрийн дасгал хөдөлгөөнд Налайх дүүргийн 77 настай оролцогч хамгийн ахмад нь бол Сэлэнгэ аймгаас дөрвөн настай оролцогч хамгийн залуу нь байв.
“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян хүрээгээ тэлж, хилийн чанд дахь монгол иргэд нэгдэж буй нь сайшаалтай. Тухайлбал, АНУ, Австрали, Чех, Япон, БНСУ дахь Монгол иргэд идэвхтэй байна. Тус аянд Цагдаагийн байгууллагын 50 ажилтан, албан хаагч, “Тэмүүлэл” сургуулийн 40 сурагч, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид шинээр нэгджээ.