Хятадад Холливуудыг арчих кино комплекс 2017 онд ашиглалтанд орно

“Dalian Wanda” группын эзэн, Хятадын хамгийн баян Ван Жанлинь Америкийн Холливудыг бүдэгрүүлэх кино компани байгуулахаар болжээ. Тэрбээр энэ төсөлд 8,2 тэрбум ам.доллар зарцуулах гэнэ.“Oriental Movie Metropolisнэртэй байх энэхүү томоохон комплекст  киностуди, зочид буудал, парк, кинотеатр, эмнэлэг хүртэл байх аж.

Төслийг 2017 онд дуусгах юм байна. “Oriental Movie Metropolis”-ын зөвхөн кинотеатр л гэхэд 10 мянган метр квадрат талбайтай байх аж. Ван Жанлиний хэлж байгаагаар түүний групп дэлхийн кино урлагийн лидерүүдтэй хэдийнэ гэрээ хэлэлцээ хийсэн байна.

Тус киностуди жилд 30 гаруй кино гаргахаар төлөвлөжээ.  Судалгааны мэргэжилтнүүд  Хятад 2018 онд Америкийг киноны орлогоор гүйцэж түрүүлэх бөгөөд 2023 онд Америкийн орлогоос даруй хоёр дахин их орлоготой олох аж. Дашрамд дурдахад, Хятадын тэргүүн баян хандив, буяны ажилд асар их мөнгө зарлагаддаг гэнэ. Тэрбээр их, дээд сургууль,ядуу хүмүүст хандив өргөдөг аж.

эх сурвалж: mglradio.com Д.Од

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …