Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж НОБГ-ын даргын баталсан ‘Шар усны үерээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удидамж’-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээг эрчимжүүллээ.

Тодруулбал

  • Шар усны үер, хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах үүрэг бүхий байгууллагуудын бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох;
  • Болзошгүй аюулт үзэгдэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран шуурхай ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
  • Үерийн хамгаалалтын далан, зам, гүүрийн ус зайлуулах зориулалтын инженерийн байгууламжид үзлэг, шалгалт зохион байгуулж, далан, суваг, шуудууны цэвэрлэгээг хариуцагч байгууллагаар хийлгэж, ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх;
  • Голын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу, жалга сувгийн ойролцоо эрсдэл бүхий газар нутагласан айл өрхийн судалгааг шинэчлэн гаргах;
  • Эрсдэл бүхий газар бууж суурьшсан айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэн, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах;
  • Тээврийн хэрэгслийн жолооч, иргэдэд гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэх, баталгаагүй гарц, гарам дээр самбар байршуулж сэрэмжлүүлэх;
  • Цаг агаарын мэдээг нарийвчлан тодруулж, шар усны үер, мөс цөмрөхөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  байгууллагын цахим хуудсанд байршуулж цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, “Багц мессеж”-ээр давтамжтайгаар дамжуулах зэрэг ажлыг эрчимжүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …