2022 оныг “Хүүхдийн жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын яамнаас үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хүүхдэд зориулсан олон талт үйл ажиллагааг сурталчлан түгээхдээ хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, аливаа мэдээлэл, тэр дундаа гэмт хэргийг мэдээлэхдээ хохирогч хүүхдийн сэтгэл зүйг хамгаалж, олон нийтэд түгээн, хүүхдэд ээлтэй сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд “Хэвлэл мэдээллийн ажилтны өдөр”-ийг угтан “Сэтгүүлч Та нийгмийн эмч” арга хэмжээний хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтны ёс зүйг эрхэмлэн хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг өдөр тутамдаа хэрэгжүүлж байхыг уриалж байна.
“Сэтгүүлч Та нийгмийн эмч” арга хэмжээнд Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.
Арга хэмжээний үеэр “Хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах бэ?” сэдвийн хүрээнд холбогдох хууль тогтоомж, олон улсын тэргүүлэх туршлага, манай улсын байдлын талаар ментор М.Мөнхжаргал илтгэл тавьсан бөгөөд 3-10 дугаар ангийн хүүхдүүдийн төлөөлөл оролцсон “Хүүхдүүд ярьж байна” баримтат нэвтрүүлэг бэлтгэн хүүхдүүдийн эрх хаана зөрчигдөж буй талаар болон сэтгүүлч ах, эгч нараасаа тэдний хүсэж буй зүйл зэргийн талаар хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд хандаж үеийнхнээ төлөөлөн өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. Мөн энэ үеэр сэтгүүлчидтэй чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал бодлоо солилцов.
Соёлын яам нь 2022 онд хэвлэл мэдээллийн байгууллагыг “Хүүхдэд ээлтэй, ёс зүйтэй хэвлэл мэдээллийн байгууллага” болохыг уриалж, энэхүү сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагч, нийтлэлчдэд зориулсан цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус арга хэмжээгээр энэ жилийн үйл ажиллагааны нээлтээ хийж байгаа юм.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …