Улаанбаатар хотод “Францын соёлын өдөр” болно

Монгол- Францын төвөөс Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Франц хэлтэй орнуудын “Нээлттэй хаалганы өдөр” буюу Францын соёлын өдрийг энэ сарын 27-нд зохион байгуулахаар болжээ. 

Өдөрлөгт франц хэлтэй орнууд өөрийн улсын соёл уламжлал, хэв маяг, үндэсний хоол, хүнсний дээж амталгаа, бараа бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлнэ. Тухайлбал, “Монгол дахь франц үгс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Франц хэлтэй орнуудын кино наадам, Явган аялал, “Алтан өд” франц хэлний олон улсын олимпиад болох юм.

Түүнчлэн  УДБЭТ-т алдарт “Кармен” дуурь тоглогдох бөгөөд уг дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцүүдээр шууд дамжуулан үзүүлэх аж. Мөн Тэнгис кинотеатрт франц хэлтэн орнуудын кино наадам болно. 

Санал болгох мэдээ

Сургуулийн өмнөх боловсролын салбарын зорилт, үр дүн, цаашдын бодлогыг хэлэлцэв

​Сургуулийн өмнөх боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, сайн туршлага …