НОБГ:Утаажилтын бүсээс 49 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 35, аврах ажиллагааны 3 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж,  утаажилтын бүсээс 49 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, иргэдийн 490 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Аюулт үзэгдэл, ослын дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …