Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглосон “Nissan patrol” маркийн автомашин болон албан хэрэгцээнд шаардлагатай суудлын автомашиныг УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр хүлээлгэн өглөө.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь Төв аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг хамарч авран хамгаалах үйл ажиллагаа явуулдаг, мөн хот орчмын аялал жуулчлалын гол бүс тул ачаалал их байдаг.


Төв замын босоо болон хэвтээ тэнхлэг дагуу оршдог Алслагдсан 3 дүүргийн эмнэлэг, цагдаа, онцгой байдлын хэлтсийн машин, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр хэллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …