Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Хавцалд нутагладаг Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн иргэн М-ийн үхэр хорт салст халуурал өвчнөөр өвчилж, үхсэн болох нь Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутгаас мал, мах, сүү зэрэг малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглосон байгаа гэнэ.
Мөн Дархан-Уул аймгийн малчныд өвчин гарсан тул аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Мал эмнэлэг үржлийн алба хамтран шуурхай ажиллаж малчны хот, бэлчээрийн орчныг ариутгаж үхсэн малыг нь устгаж халдваргүйжүүлсэн байна. Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын захирамжаар малын халдварт өвчин гарсан газарт өнгөрсөн сарын 31-нээс нэг сарын хугацаатай хөл хорио тогтоож, Дархан сумын нутаг Хараа голын гүүрэнд хяналтын пост гаргажээ.
М.Сониуч http://www.ugluu.mn/