Х.Нямбаатар: Залуусын тавьсан шаардлага бүрийг судална, Ерөнхий сайд өөрөө ахална

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа шууд лайваар мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Миний бие цагдаагийн байгууллагад үзэл бодлоо илэрхийлж буй залуусын аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг өгсөн. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байгаа залуусын жагсаалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Миний бие орой 18.00 цагийн үед жагсаалд оролцож буй залуусын долоон шаардлагыг хүлээн авсан.

7 шаардлагыг Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий сайд Ажлын хэсэг гаргаж, шаардлага тус бүрийг хариуцсан сайд нарыг Ажлын хэсэгт оруулахаар болсон. Ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахалж, асуудал бүрээр шийдэл гаргаж, маргааш залуусын төлөөлөлтэй уулзахаар болсон.

ЦЕГ-ын удирдлагуудыг дуудаж уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн залуус жагсаалд оролцож, өдөөн хатгах үзэгдэл байна гэсэн мэдээлэл авсан. Энэ бол буруу шүү, залуусаа.

Мөн залуучуудын органик байдлаар үзэл байдлаа илэрхийлж байгаа жагсаал цуглааныг улс төрийн нам эвслүүд битгий буруугаар ашиглаасай гэж хүсч байна. Залуучууд маань ч аливаа улс төрийн хатгалгад өртөхгүй, өөрсдийн дуу хоолойгоо хамгаалаарай гэдгийг анхааруулж байна.

Залуус маань хуулийн хүрээнд олгосон эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлж, тэмцээрээ гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд хичээнгүйлэн хүсч байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …