УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо.
ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн намар нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийт 12,7 мянган тонн махыг нөөцөлсөн байна.
Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн. Үнийн хувьд үхрийн мах нэг килограмм нь 8900 төгрөгөөр, хонины мах 8300, ямааны мах 7100 төгрөгөөр нийслэлийн 9 дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байгаа юм.
Тэгвэл цаашдаа үнийг бууруулахын тулд нөөцийн махыг жижиглэнгээр бус гулуузаар нь борлуулбал дээр дурдсан үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэж Махны холбооны төлөөлөл байр сууриа илэрхийлжээ.