Элсэлтийн ерөнхий шалгалтад 36253 шалгуулагч бүртгүүлжээ

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 02-р сарын 14-ний 09:00 цагаас 04-р сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдлаа.

 Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна.

  Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Тэгвэл уг  шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны 05-р сарын 07-ны өдөр зохион байгуулна.

 Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь 2022 оны 05-р сарын 01-ний өдөр гарна.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.26

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НООС 26-НЫ …