Нийслэлийн усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ноос ажиллуулах үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай  зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө.

Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд:

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль,  Төрийн хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийн дагуу хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын хэмнэлтийг хийж, төсвийн тодотголыг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

-Төрийн хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийн дагуу нийслэлийн төсөв, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд зогсоох.

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай,  Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатны байгууллагууд хангаж, үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлж, энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөж, хяналт тавьж ажиллах.

-Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг сайтар хангаж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлэх

Хөрөнгө оруулалтын төсөл, арга  хэмжээний хүрээнд:

-Хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийг бүх шатанд эрчимжүүлэх.

-Авто замын болон  барилга, байгууламжийн талбайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, барилгын машин тоног, төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих.

Цаг үеийн бусад асуудлын  хүрээнд:

-Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн дүн, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

-Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

-Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөл байгуулах,  арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж шарилж, хогийн ургамлыг устгах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулах,

-Зуны улирал ирсэнтэй холбогдуулан нийслэлийн усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны өдрөөс ажиллуулах,

-Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажилд онцгой анхаарах, ойролцоо амьдардаг олон нийтэд мэдээлэл хүргэх,

-Хүүхдүүд гадаа тоглож наадах цаг үе эхлээд байна. Эцэг эхчүүдийн анхаарал сарнидаг. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж, иргэдэд, тэр дундаа хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарахыг тус тус үүрэг болголоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …