Н.Түвшинбаяр:Боломж олдвол насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр“Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Би өөрийгөө хийж болохгүй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа.
Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Мөн аав ээж ах дүү төрөл төрөгсөд бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.

Миний найз бол хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа л хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз бол салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихье гэж, ийм нөхцөл байдалд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Энэ бүхнээс танхимд сууж байгаа бүх хүнээс уучлалт хүсэж байна.

Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүмүүс бий. Энэ бүхнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна.
Би гэм буруугаа маш ихээр ойлгож, маш ихээр харамсаж, гэмшиж байгаа. Цаашид үр хүүхэд болон гэр бүлд нь, боломж олдвол насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье.
Аав ээж, гурван дүү, хамаатан саднаас нь бүх хүнээс уучлалт гуйж байна. Өчигдөр гэрч болон орж ирж мэдүүлэг өгсөн бүх хүнээс уучлалт хүсэж байна.
Энэ бүхэнд би л зөвхөн буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж ойлгож байгаа. Эрхэм шүүгчид хандаж, өмгөөлөгчийн минь хэлснийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …