Оросын өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-д ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов НОБГ-ын Аврах ангийн аврагч, дэд ахлагч С.Билэгжаргалыг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.
Дэд ахлагч С.Билэгжаргал нь 2021 онд 35 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 35 хүний амийг аварсан.
Тэр тундаа галын голомтоос ноцтой гэмтсэн таван хүний амь насыг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн Гачууртад голд живж байсан авто тээврийн хэрэгслээс гурван хүний амийг аварсан юм.
Монгол Улсын хувьд 22 настай С.Билэгжаргал нь тус шагналаар шагнагдсан хоёр дахь иргэн боллоо.
2020 онд ОХУ-ын энэхүү нэр төртэй шагналаар Үндэсний Батлан хамгаалах сургуулийн дэргэдэх Тэмүүжин- Өрлөг сургуулийн сонсогч, голын усанд живж байсан 9 настай хүүгийн амийг аварсан Б.Тэмүүжин хүртсэн юм.