Үерийн усаар бий болсон лаг, хагшаасыг цэвэрлэж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон хур тунадасны улмаас үерийн хамгаалалтын далан сувгуудад лаг, хагшаас ихээр хуримтлагдсан. Геодези, усны барилга, байгууламжийн газраас лаг, хагшаасыг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 2, 4, 20, 23-р хороонд байрлалтай “Алтан жолоо” импексийн өмнөх Бага Нарангийн үерийн далан суваг, Чингэлтэй дүүргийн 11, 12-р хороонд байрлалтай Баруун уулын суваг гаргалгаа бөглөрсөн байсныг цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэж байна.

Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Иймд иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хог битгий хаяарай.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …