ДОРНОД: Гоц халдварт өвчний улмаас олон нийтийн арга хэмжээ зохиохыг ХОРИГЛОЛОО

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хулстайн булаг” гэдэг газарт малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин батлагдсан тул 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.

Тодруулбал, аймаг болон нийслэл, өөр аймаг сум руу амьд үхрийн шилжилт хөдөлгөөн, хурдан морины уралдаан, сунгаа, уул, овооны тахилга, малын үзэсгэлэн худалдаа зэрэг мал, амьтны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх чиглэлийг холбогдох алба хаагчдад хүргүүлжээ. 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …