ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны сургагч багш, дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ багийн гишүүдийн хамтаар Монголын 10 өндөр ууланд богино хугацааны авиралтыг тавдугаар сарын 23-аас 6-р сарын 10-ны өдрүүдэд буюу нийт 18 хоног хийлээ.
Говь-Алтай аймгийн Тонхил суманд орших “Сутайхайрхан” /4230 м/, Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд орших “Тахилт” оргил /4019м/, Ховд аймгийн Мөнххайрхан суманд орших “Барилгачин” /4204м/ “Сүхбаатар” /4362м/, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд орших “Цаст” /4193м/, Баян-Өлгий аймагт орших “Хүйтэн” /4374м/, “Цагаан суварга” /4073м/, “Бүргэд” /4068м/, Увс аймагт орших “Мөст” /4037м/ “Дэглий цагаан” /3965м/ ууланд тус тус авиралт хийсэн байна.
Эдгээр уул нь далайн түвшнээс 4000 м-ээс дээш, мөнх цастай оргил гэдгээрээ онцлог бөгөөд авиралтын багийнхан анх удаагаа 10 ууланд нэг удаагийн явалтаар 18 хоног тасралтгүй явсан гэдгээрээ түүхэн амжилтыг үзүүллээ.