Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо.

Үхрийн цээж өвчин гэдэг нь, үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм.

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын ангиллаар гоц халдварт өвчинд багтдаг бөгөөд гадаад орчинд тэсвэр муутай. Тухайлбал, нарны шууд гэрэлд 5 цагийн дотор идэвхээ алддаг. Муудсан сүү, мах, бусад бүтээгдэхүүнд 9 хоног хүртэл идэвхтэй байдаг. Одос үхэр болон сарлаг энэ өвчинд илүү мэдрэмтгий бөгөөд зориуд халдаахад хонь, ямаа, цаа буга өвчилдөг боловч үхэх нь ховор ч дамжуулагч болдог байна.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …