Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил тохиож буй.
Наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор бүртгэл хийдэг.
Уяачид уралдаанч хүүхдээ заавал бүртгүүлэх шаардлагатай бөгөөд Хүй долоон худагт долдугаар сарын 7-10-нд 09:00-19:00 цагийн хооронд бүртгэх юм.
Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:
– Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
– Хүүхдийн төрсний гэрчилгээ
– Эрүүл мэндийн тодорхойлолт
– Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
-Уралдаанч хүүхдийн карт /Өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
– Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
– Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
– Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ шаардлагатай.