Н.Удаанжаргал:Төмөр замын төслүүд стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

     Монгол түмний Төрт ёсны их баяр цэнгэл Тулгар төрийн 2231, Их Монгол Улсаа даянд тунхагласны 816, Ардын хувьсгалын галыг асаасны 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг эрхэм Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
     Монгол Улс сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгаа сэргээх их бүтээн байгуулалтыг улс орон даяар өрнүүлж байгаагийн дотроос манай хамт олны гүйцэтгэж буй төмөр замын төслүүд улс орны стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна. 
     Төр улс, түүх шаштирийн баялаг өв уламжлалтай Монгол түмнийхээ үндэсний их баяр наадмыг манай хамт олон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг нээж, тээвэрлэлтээ эхлүүлсэн түүхэн үйл явдлаар угтлаа. Энэ бүтээн байгуулалт Монгол залуусын гараар бүтэж, бидний нэрээр овоглогдож байгаа ч ахмад, дунд үеийн төмөр замчдын маань хөлс хүч, бидэнд өвлүүлж үлдээсэн арвин баялаг туршлагын үр дүн гэдгийг бахархан тэмдэглэхэд таатай байна.
     Монгол зон олон болон нийт төмөр замчид, төмөр замтай ажил, амьдралаа холбосон бүтээн байгуулагчид та бүхэндээ Төрт ёсны уламжлалт их баяр наадмын мэндийг дахин дэвшүүлж, Эртэй бяртай бөхчүүд нь хүчтэй, Эрэмгий хангал морьд нь хурдтай, Эрхий мэргэн харваачид нь цэцтэй сайхан наадахын ерөөлийг өргөе. 

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ,
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Н.УДААНЖАРГАЛ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …