Хар усан тохойд бага насны долоон хүүхэд боогдсон байсныг аварчээ

Өчигдөр /2022.07.24/ Баянзүрх дүүргийн 11-р хороо Хар усан тохой Туул голд хүүхдүүд боогдсон, гарч чадахгүй байна гэсэн дуудлага 16:14 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 5-13 насны долоон хүүхэд голын салаанд усанд боогдож, урсах эрсдэлтэй байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 07 сарын 20-ны байдлаар бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас голын усанд осолдож 6 хүүхэд амь насаа алдсан байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулж, голын эрэг дагуу бага насны хүүхдийг тоглуулахгүй байх, байнгын анхаарал, сонор сэрэмжтэй байх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч гэнэтийн хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, үер усны аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …