“Өсвөрийн аврагч” буухиа тэмцээнд “Ялалт” баг тэргүүллээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас жил бүр “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн амрагч хүүхдүүдийн дунд гал түймэр, газар хөдлөлтийн гамшгийн үед өөртөө болон бусдад гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар олгох зорилгоор “Өсвөрийн аврагч” буухиа тэмцээнийг зохион байгуулдаг.

Тэгвэл энэ жил зуслангийн 4 дүгээр ээлжийн 170 хүүхдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл өгч, буухиа тэмцээнд зургаан багийн 60 хүүхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Багууд асуулт хариулт, газар хөдлөлт, бие бялдар, эмнэлгийн анхны тусламж, гал унтраах, усанд нэрвэгдэгчийг аврах зэрэг нийт зургаан өртөө дамжин бартаат зам саадыг туулан өрсөлдсөн юм.

Нийлбэр дүнгээр “Ялалт” баг бусдыгаа хошуучлан тэргүүлж, дэд байранд “Хийморь” баг, гутгаар байранд “Аянга” баг тус тус шалгарч үнэ бүхий зүйлээр шагнууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …