Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамж, зам талбай, гэр, байшин усанд автсан байна

Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр 15:00 цагийн орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас гудамж, зам талбай, гэр, байшин усанд автлаа.

Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн үер, усны дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Өнөө шөнө Хэнтийн зүүн хэсэг, Дорнодын нутгаар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг агаарын байгууллагаас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …