Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтуудын гүйцэтгэл, төлөвлөгөө, дэд бүтцийн тулгамдсан асуудлууд, хороодын нутаг дэвсгэр дээрх худалдаа үйлчилгээ, төрийн үйлчилгээний хэрэгжилтийн талаарх асуудлуудтай танилцлаа.
Тодруулбал,
- 5 дугаар хороо ханын материалд нийтийн бие засах газар ашиглалтад оруулж өгөх,
- 6 дугаар хороо Нийслэлийн Авто замын газраас хийгдэж байгаа авто замууд газар чөлөөлөлтөөс болоод ажил гацсан,
- 23, 27 дугаар хороонд зургаан айлын газар чөлөөлж дууссан бөгөөд цэцэрлэгийн барилгын ажил эхэлж байгаа гэдгийг хорооны Засаг дарга нар хэлж байлаа.
- 39 дугаар хорооны цогцолборын хажууд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хамт барих үүргийг өглөө.
Мөн 39, 31 дүгээр хороог холбосон 800 метр зам тавих, Хамбын овооны 4.5 га талбайн тохижилт, 31, 11 дүгээр хороог дамнасан авто замын ажлуудтай танилцав. Хороонд бас нэгэн тулгамдсан асуудал болох гарааш буусан талбайн цэвэрлэгээг яаралтай хийж, ирэх Даваа гараг гэхэд бүрэн цэвэрлэж дуусахыг Газрын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, ТЦҮ ОНӨААТГ-т үүрэг болгосон юм.
Энэ үеэр орон нутгийн зүгээс түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой тохижилтын ажил, тоглоомын талбайн засвар, газар чөлөөлөлт, авто зам засвар гэх мэт ажлуудыг газар дээр нь шийдвэрлэхийг холбогдох хэлтэс, албадын дарга нарт хэлэв.
Түүнчлэн хороо тус бүр намрын ногоон өдрүүдийг өрнүүлж ногоочдод талбай гарган иргэдийг эрүүл чанартай ногоогоор хангаж ажиллах хэрэгтэйг онцоллоо.