Шалгалтаар орон сууцнуудын метр.кв 2-20 метр дутсан зөрчил илэрчээ

imagesШӨХТГ, Барилга, хот байгуулалтын яам, Стандартчлал хэмжилзүйн газар хамтран орон сууцны метр квадратын хэмжилтэд өчигдрөөс эхлэн ирэх 12-р сарын 27-ыг хүртэл шалгалт хийхээр болжээ.

Шалгалтын эхний өдрийн байдлаар барилгын 13 компанид шалгалт хийхээд доод тал нь 2 кв.м, дээд тал нь 20 кв.м дутсан зөрчил илэрсэн байна. Тодруулбал, 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Ди Си” компанийн захиалгаар барьсан 16 давхар орон сууцны барилгын метр квадрат гэрчилгээн дээр бичигдсэн метр квадратаасаа 2-20 метр квадрат хүртэл дутуу байсан аж. Мөн “Гангар инвест” компанийн орон сууцнуудын кв.м нь нэлээд дутуу байсан ажээ.

Уг шалгалтын дүнг шалгалт явагдаж дууссанаас хойш буюу 12 сарын 27-оос хойш нэгтгэн иргэдэд танилцуулах юм байна.

index

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …