Алба хаагчид 5-15м гүнд шумбалт хийж, туршлага дадлагаа нэмэгдүүлэв

Архангай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулах зорилгоор гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Өгий нуурт зохион байгууллаа.

Дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хамрагдаж, 5-15м гүнд шумбалт хийж, дадлага туршлагаа дээшлүүлсэн юм.

Мөн алба хаагчдын дунд усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгууллаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …