Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв 9 ажилтандаа байрны урьдчилгаа олгохоор болжээ

Эрүүл мэндийн яамнаас наймдугаар сарыг “Эрүүл Мэндийн Ажилтны Нийгмийн Хамгааллыг Дэмжих Сар” болгон зарласан.
Энэ хүрээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв 9 ажилтандаа тус бүр орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ .


2021 оны 4-р сараас гүйцэтгэлийн санхүүжилт эхэлсэнтэй холбоотой эмч эмнэлгийн ажилтнуудын цалин, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна.
2021 онд эмч ажилчдын нийгмийн асуудлыг дэмжих хүрээнд ажилчдын орон байрны судалгааг авч 2 ажилтанд байрны урьдчилгаа 20 сая төгрөг, гурван ажилтанд иж бүрэн гэр, нийт ажилчдадаа нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 1,7 тэрбум төгрөг олгосон байна.
Мөн тус эмнэлэг нь нийт ажилчдадаа жилийн хугацаанд 30 хувийн нэмэгдэл 1 улирал, 60 хувийн нэмэгдэл 2 улирлын турш олгосон байна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …