“Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдааны бэлтгэлийн явцад Монголын түүх, уламжлал, өв соёл сурталчилсан олон арга хэмжээг шат дараатай зохион байгуулагдсаар байна.
Саяхан дэлхийн орнуудын морьтон дайчдыг Улаанбаатар хоттой танилцуулж, монгол цэргийн түүхээр “аялуулсан” бол 8-р сарын 10-ны өдөр “Бэсрэг наадам”-ыг зохион байгууллаа.
Бэсрэг наадмаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тамирчин, улсын начин Г.Ганжид тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж, сум орон нутгийн уяачид хүлгээ морьдоо сойж уралдуулан, мэргэн харваачид сурын харваанд цэц мэргэнээ сорив.
Наадмын нээлтээр Уралдаан зохион байгуулах хорооны дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ “Аравт”-аар бид “Бэсрэг наадам”-аа зохион байгуулж хэвшсэн. Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг дэлхийн орнуудын морьтон дайчид та бүхэндээ сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой.
Наадмын үеэр эрхэм та бүхэн бөх барилдаж, нум сум харвах нь нээлттэй. Манай сайхан орны түүх уламжлалыг өгүүлсэн наадамд саатан морилохыг хүсье гэсэн юм.
Энэхүү наадмыг Бүгд Найрамдах Зимбабве Улсын баг тамирчид “Монголчуудын соёл уламжлал үнэхээр гайхамшигтай юм.
Дэлхийд нэн ховор өв соёл шиг санагдлаа. Хүүхдүүд нь бага мөртлөө хурдан морийг тун гарамгай унаж, давхихыг нь хараад маш их бахархаж байна. Монгол хэмээх сайхан оронтой танилцаж байгаадаа бид баяртай байгаа” хэмээн онцолж байлаа.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …