Олон улсын мэдээлэл зүйн 34-р олимпиад Индонез улсад наймдугаар сарын 7-15-ны өдрүүдэд болж байна.
Тус олимпиадад оролцож буй Монголын баг урьдчилсан дүнгээр хос хүрэл медалийн болзол хангажээ.
Монгол Улсаас Нест эдүкэйшн сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бэлгүтэй нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож, урьдчилсан дүнгээр Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медалийн болзол хангаад байгаа юм.
Багийн ахлагчаар ММЗОЗБХ-ы дарга, профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар Нэст эдүкэйшн сургуулийн мэдээлэл зүйн багш Д.Өсөхбаатар нар ажиллаж байна.
Энэ жилийн олимпиадын онцлог нь хосолмол (hybrid) хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 90 орны 91 багийн 357 хүүхэд, залуус авьяас чадвараа сорин уралдаж байгаагаас 269 нь Индонезод ирж, харин 88 нь эх орноосоо онлайнаар оролцож байна.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …