Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж“Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн үзлэг 63-85 мянга орчим байна. Үүний 5.8 хувийг томуу,томуу төст өвчин эзэлдэг. Наймдугаар сарын эхний гурван долоо хоногт томуугийн өвчлөл буурч байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 7500-8600 дуудлагын дагуу ажилладаг. Дуудлагын 11.2 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Улаанбаатар хотын хэмжээнд вирусын эсрэг эмийн нөөц 172-300 хоногийн нөөцтэй байна” гэв.
Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн дээврийг засах шаардлагатай байгааг мөн үеэр дуулгалаа.