Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээн авлаа

Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт тамгаа гардан, үүрэгт ажлаа /2022.08.30/ хүлээн авлаа.

Тус яамны дэд сайд Л.Халтар шинээр томилогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогтод тамга гардуулан өгч, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цар тахлын хүнд нөхцөлд дэд бүтцийн салбарыг удирдаж ажилласан сайд Л.Халтарт талархсанаа илэрхийлж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод ажлын амжилт хүсэн, баяр хүргэв.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …