Фото:Их Британийн Хатан хаан II Элизабетийн амьдралын өнгөрсөн түүхийг өгүүлэх гэрэл зургууд

Их Британийн Хатан хаан II Елизабет 96 насандаа таалал төгслөө. Тэрээр 1926 онд мэндэлсэн юм.
Хамгийн анхны SLR хальсан камер болох Ermanox Reflect зах зээлд гарч ирснээр хүмүүс амьдралынхаа чухал мөчүүдийг хальсанд мөнхлөх боломжтой болсон юм. Харин хатан хаан II Элизабетийн хувьд энгийн хүмүүсийг бодвол илүү их зургаа даруулдаг байсан төдийгүй ХХ зууны хамгийн их гэрэл зураг даруулсан эмэгтэйчүүдийн тоонд багтдаг байна.
Тэрээр дэлхийн 2-р дайны үед механикч, жолооч мэргэжлээр бэлтгэгдэж байсан ба туслах албанд ажиллаж байжээ.

Тэрээр авга ах Эдвардыгаа хаан ширээнээс буусны дараа өв залгамжлагчаар тодорч, 1947 онд Грек, Данийн хунтайж Филиптэй гэрлэжээ. Харин тэдний хуримын зургийг гэрэл зурагчин Стерлинг Хенри Нахум авчээ.

Титэм гардуулах ёслолын хөрөг, Сесил Битон | V&A музей

Хатан хаан II Елизабет болон хунтайж Филипп нар.
Титэм гардуулах ёслолын хөрөг

Хатан хаан II Елизабет гэрэл зурагт нэлээд сонирхолтой байсан бөгөөд тэрээр олон жилийн турш Leica, Super 8 зэрэг камер ашиглан зураг дарж, видео бичлэг хүртэл хийдэг байсан аж.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …