​Түгжрэлийн асуудалд гал унтраах бус, оновчтой шийдэл санал болгохыг үүрэгдэв

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга  Ж. Сүхбаатар болон хотын түгжрэлийн асуудал эрхэлсэн албан тушаалтнуудтай өнгөрсөн амралтын өдөр уулзаж чиглэл өглөө.

1. Түгжрэлийн учир шалтгааныг судалгаанд үндэслэн бодитой гаргаж, гал унтраах шинжтэй бус, оновчтой шийдлүүдийг санал болгох

2. Шилжилтийн хугацаанд буюу үндсэн бодлогоо хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг гаргах

3. Түгжрэлийг бууруулахад авто замыг өргөтгөх, машиныг хязгаарлах бус, иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, автомашиныг орлох нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, унадаг дугуйгаар зорчих, явган алхах орчныг бүрдүүлэх зэргээр олон хувилбарыг бий болгох

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …