“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Coal Mongolia-2022”-д оролцов

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт “Coal Mongolia-2022” энэ жил 10 дахь жилдээ “Сэргэлтийг хамтдаа” уриан дор энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал оролцлоо. 
     Тус компанийн хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтийн үйл ажиллагаатай давхацсан уг чуулганд тэрбээр цахимаар холбогдон, “Хөгжилд хөтлөх төмөр зам” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, ТТ-ГС төмөр замын төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн “ТТЗ” ХХК-ийн цаашид хэрэгжүүлж буй холболтын 22 км төмөр зам, Түүхий нүүрс ачих логистикийн төв, Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал, Богдхан төмөр зам зэрэг төслүүдийн талаар танилцуулав.  

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …