Хүүхдийн чихэн дотор багваахай цэцэг ургасан байжээ

dandelion_clock_3995Хятадад нэгэн хачирхалтай хэрэг болжээ. Тодруулбал, 16 сартай бяцхан охины чихэн дотор багваахай цэцэг 2см болтлоо ургасан байжээ.

Охины бие тавгүйрхэж, унтаж чадахгүй чихээ барин уйлж, зулгааж байсаар дөрвөн сар өнгөрсөн тул эцэг эх нь мэргэжлийн эмч нарт хандсан байна.  Гэтэл хүүгийн чихний зургийг авч дотуур үзлэг хийхээд чихэн дотор нь багаваахай цэцэг ургасан байсан аж. Тиймээс эмч нар яаралтай хагалгаа хийж бяцхан охины чихнээс нь багаваахай цэцгийг үндсээр нь авчээ. Цэцэг охины  чихний сувгийг тэр чигээр нь тагласан байсан ба ахиад жаахан л удсан бол дүлийрэх байсан гэнэ.

Чихэн дотор цэцэг ургасан эл анхны тохиолдлыг эмч нар ихэд гайхширан хүлээж авсан ба охины чихэнд цэцэг ургах болсон шалтгааныг “Цэцэгийн үр салхиар дамжин охины чихэнд орж улмаар дулаан, чийглэг чихний суваг цэцэг ургахад таатай нөхцөл болсон бололтой” гэжээ.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …