Килиманжаро уулын ноён оргилд Монгол улсынхаа далбааг мандуулжээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Өмнөд секторын штабын дарга, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Д.Жавхланбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Африк тивийн Килиманжаро уулын ноён оргилд энэ сарын 23-ны өдөр Монгол Улсынхаа Төрийн далбаагаа амжилттай мандуулсан юм.
Энэхүү авиралт нь БНӨСУ-д явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагааг сурталчлах, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгчийн хувьд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын сэтгэл санааг өргөхөд чиглэгдэж байлаа.
Хурандаа Д.Жавхланбаяр нь Олон улсын уулчдын нэгдсэн багтай хамтран 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үндсэн баазыг зорьсон алхалт, өндөр авалтаа эхэлж, 22-ны өдрийн 00 цагт сүүлийн авиралтаа эхлэн 07.15 цагт “Үхүру” оргилд гарсан тухай мэдээг бидэнд ирүүлсэн юм.
Ташрамд сонирхуулахад Килиманжаро уул нь Танзани Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг бөгөөд явган аялал, уулын авиралтын гол газар ба экваторын бүсээс урагш 350 км, Энэтхэгийн далайгаас 280 км зайд байрладаг галт уул бөгөөд далайн түвшнээс дээш 5895 м өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр уул юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …