“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд гарсан ослын үр дагаврыг шуурхай арилгаж, хөдөлгөөнийг нээлээ

Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх рельс болон төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харьяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан.

“Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүрийн машинч болон туслах машинч нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хурд хэтрүүлснээс осол гарсан гэж урьдчилсан дүгнэлт гарсан байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөллөөр ахлуулсан “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК -ийн хамтарсан сэргээн босголтын баг газар дээр нь шуурхай ажиллаж богино хугацаанд ослын үр дагаврыг арилгах арга хэмжээ авч гол замыг есдүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 07 минутад нээлээ.
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.

https://www.facebook.com/MongolianRailway

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …