ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн.
Энэ хүрээнд 5 бүлэг 42 зүйл 116 арга хэмжээ бүхий 36-р тогтоолыг УИХ-аас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан.
Монгол хүн бүр эрүүл, аюулгүй хүнсээр хүртээмжтэй хангагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тус тогтоолын хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай бөгөөд бусад төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллахаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөллүүдийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Засгийн газрын зүгээс бүх талаар хамтран ажиллана гэв.