“Коронавируст халдварын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурал эхэллээ

  Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комиссын Ажлын албанаас НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтран  зохион байгуулж байгаа “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурлын нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож, үг хэлсэн юм.

Улсын онцгой комиссын гишүүн байгууллагууд, 21 аймгийн Онцгой комиссын төлөөлөл гамшгийн эрсдэлийг бууруулах, коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын чиглэлээр судалгаа хийдэг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, холбогдох талуудын  бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд  хуралд оролцож байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …