Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн 4.1-т “Төрийн албан хаагчдын цалинг 2022 онд багтаан инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг нэмэлт хэлэлцээрээр шийдвэрлэнэ” гэж заасны дагуу МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд удаа дараа цалингийн нэмэлт хэлэлцээрийг хийх асуудлаар саналаа 2022.02.24-нөөс эхлэн удаа дараалан хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нэмэлт хэлэлцээрийг эхлүүлээгүй байна.
Иймд МҮЭ-ийн холбооноос Улсын хэлэлцээрийн биелэлтийг хангахыг Засгийн газраас шаардаж, хуулийн хүрээнд тэмцлийн арга хэмжээг авч, иргэд хөдөлмөрчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт удаа дараа хүргүүлсэн боловч иргэдийн жагсаал цуглаан зохион байгуулах эрхэд халдаж зөвшөөрөл олгохгүй байгаа юм.
МҮЭ-ийн холбооноос иргэд хөдөлмөрчдийнхөө заяагдмал эрх ашгийг хамгаалж тэмцэл өрнүүлэхээ илэрхийлж УИХ, Засгийн Газарт шаардлага хүргүүлэн шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна гэж МҮЭХ-ноос мэдээллээ.